Etsag платформыг (вэб сайт, гар утасны аппликейшн) ашигласнаар та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна. Нөхцөлийг зөвшөөрөхгүй бол платформыг ашиглахгүй байхыг хүсье.
1. Ерөнхий зүйл
Etsag нь хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг холбох зуучлагч платформ юм. Үйлчилгээний чанар, үнэ, нөхцөлийг тухайн байгууллага хариуцна.
2. Бүртгэл
Бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, бүрэн оруулах
Нууц үгээ бусдад дамжуулахгүй байх; бүртгэлээр хийгдсэн үйлдлийг та хариуцна
3. Захиалга ба цуцлалт
Захиалга нь байгууллага баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
Цуцлалт, хойшлуулалтын нөхцөл болон хугацааг тухайн байгууллага тогтооно.
Шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй тохиолдолд захиалга өгөх эрхийг хязгаарлаж болно.
4. Төлбөр ба буцаалт
Онлайн төлбөрийг QPay-ээр гүйцэтгэнэ. Урьдчилгаа болон буцаалтыг байгууллагын бодлогын дагуу шийдвэрлэх бөгөөд Etsag шаардлагатай тохиолдолд зуучилна.
5. Хориглох үйлдэл
Хуурамч захиалга, худал сэтгэгдэл үлдээх
Платформын аюулгүй байдлыг зөрчих, бусдын мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах
6. Нөхцөл өөрчлөгдөх
Etsag энэхүү нөхцөлийг шинэчилж болох бөгөөд өөрчлөлтийг энэ хуудсанд нийтэлснээр хүчин төгөлдөр болно.
